-->

      Эрхэм хэрэглэгч хамтран ажиллагсад та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.     "Меджей" ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэлийг ханган нийлүүлэх угсарч суурилуулах засвар үйлчилгээ хийх сургалт зохион байгуулах болон сэлбэг хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажилллагаа явуулдаг бөгөөд эрүүл мэндийн салбарт шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхэд түлхүү анхаарч салбарынхаа хөгжил шинэчлэлд хувь нэмрээ оруулж байгаа ханган нийлүүлэгч юм. Манай хамт олон дэлхийн стандартад нийцсэн ,олон улсын эрүүл мэндийн салбарт өргөн ашиглагдаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэлийг амжилттай ханган нийлүүлэн харилцагч үйлчлүүлэгчдээ сайн түншлэлийн харилцааг эрхэмлэн чанар технологийн дэвшилийг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.Манай компани нь олон улсын чанарын стандартыг хангасан эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл үйлдвэрлэгч дэлхийд тэргүүлэгч компаниуд болох Medtronic & Covidien (АНУ) , Cardinal Health LLС (АНУ),Thompson Surgical Instrument (АНУ) ,KLSMartin Group (Герман) , Swann-Morton (Англи) , Smiths Medical International (Англи) , KMHealthcare (БНСУ) , RF Medical Co.,Ltd (БНСУ),Teleflex Medical (АНУ) компаниудын монгол дахь албан ёсны дистрбьютерээр нь ажилллаж байна. Бидний ажлыг дэмжиж, хамтран ажилладаг харилцагч үйлчлүүлэгч бизнесийн бүх түнш хамтрагчиддаа компаний хамт олноос чин сэтгэлийн талархал илэрхийлье! Та бүхэнд эрүүл энх сайн сайхныг хүсье!

Харилцагч байгууллага